Ч.Бадрал дуурийн дуулаачдын “Санкт-Петербург” олон улсын тэмцээнд түрүүлжээ

 

ОХУ-ын Санкт-Петербург хотноо дуурийн дулаачдын найм дахь удаагийн “Санкт-Петербург” олон улсын тэмцээн болж өндөрлөн Академик капеллын тайзнаа дүнгээ гаргажээ. Тэргүүн байрын шагналыг манай улсын баритон Ч.Бадрал Узбекистаны тенор Б.Давроновын хамт хүртсэн байна.

Тус тэмцээний шүүгч, ОХУ-ын Ардын жүжигчин С.Лейферкус тэргүүн байрын шагналыг хоёр хүнд олгох нь туйлын ховор тохиолддогийг тэмдэглээд узбек, монгол дуучдын мэргэжлийн чадварыг өндрөөр үнэлжээ.  “Санкт-Петербург” тэмцээний гуравдугаар байрт манай өөр нэг авьяаслаг баритон Т.Энхбат шалгарсан юм.

Ч.Бадрал Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академи, харин Т.Энхбат  Санкт-Петербургийн консерваторийг төгссөн ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE