Өмнөд Африкийн Деми Ли Нел-Питерс “Ертөнцийн мисс” боллоо

 

Дэлхийн зугаа цэнгээний нийслэл Лас-Вегас хотноо өчигдөр дэлхийн 92 орны гоо бүсгүй “Ертөнцийн мисс” (Miss Universe)-ийн титмийн төлөө өрсөлдсөнөөс ӨАБНУ-ын Деми Ли Нел-Питерс түрүүлжээ.

Өдгөө 22 настай Деми Ли Нел-Питерс Өмнөд Африкийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн аж. Гэвч ойрын нэг жилд мэргэжлээрээ ажиллахгүй нь лав. Юу гэвэл тэрээр “Ертөнций мисс”-ийн титмийг дагалддаг реклам сурталчилгааны нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд Нью-Йорк хотноо амьдран дэлхий даяар айлчилж төрөл бүрийн буяны үйл ажиллагаанд оролцох ажээ.

Энд сонирхүүлахад, Деми ли Нел-Питерсийг өнгөрсөн хавар “Өмнөд Африкийн мисс” тэмцээнд түрүүлсний дараа түүн рүү нэгэн адал балмад этгээд халдан бэртээж гэмтээсэн байна. Үүний дараа тэрээр бие хамгаалах урлагийн дугуйланд явж эхэлсэн төдийгүй “Unbreakable” ” (“Мятаршгүй”) нэртэй өөрийн дугуйланг нээж, одоо тэндээ дасгалжуулагчаар ажилладаг гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

SHARE