Олон зуун мянган интернет хэрэглэгчдийг цочроосон фото зургийн учир

 

АНУ-ын энгийн нэгэн албан хаагч Майк Пенс амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ зоогийн газар хооллосон фото зургийг өөрийн “Twitter” хуудсандаа байрлуулжээ. Гэтэл өнгөц харахад  ямар нэг сонин содон зүйлгүй фото нь олон зуун мянган интернет хэрэглэгчдийн анхаарлыг татаж цочроосон байна.

Гярхай хүмүүс фото зурагт Майк Пенс эхнэр, охины хамт суух ч арын толинд охиных нь тусгал алга байхыг ажиглан энэ талаар янз бүрийнтаамаг дэвшүүлж эхэлжээ. Гэвч энд ямар нэг ид шид байхгүй бөгөөд сайтар ажиглавал Майк Пенсийн толин дахь тусгалын эрүүний дор охиных нь эрүү, толгойны дээхнэ үснийх нь хэсэг тус тус цухуйж харагдах ажээ. Фото зургийг авсан ракурс, байрлалаас үүдэн Майк Пенсийн охины толин дахь тусгал түүний ард “нуугджээ”.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE