Аялал жуулчлалын салбарын оюутнуудын анхдугаар чуулган зохион байгуулагдана

Тус уулзалт арга хэмжээг Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулах ба 2017 оны 11-р сарын 14 нд Монголын Залуучуудын холбооны ЗАЛУУС ТАНХИМД болно.
Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Их дээд сургуулиудад чуулганы удирдамжийг хүргүүлсэн ба оюутан залуучууд тус арга хэмжээнд оролцсоноор салбарын өнөөгийн байдал болон сонирхолтой зочидтой харилцан ярилцах бусад үйл ажиллагаа тэднийг хүлээж байгаа билээ.
SHARE