Бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 08:05-17:18

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 15, Буд гариг. Билгийн тооллын 27, Тугчин одтой, улаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ  өдөр  архи  уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх ба гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

SHARE