Б.Жавхлан: Нэг бүс, нэг зам, эдийн засгийн коридорын асуудал Гадаад яамны уулзалтын протоколд тэмдэглэсэн тунхаглалын шинжтэй л явж байна

 

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хороон аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан  Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс “…Зам үйлдвэрлэл, одоо яг энэ замынхаа асуудал руу концесс гээд л энэ юмнууд руугаа орсоор байгаад яг энэ том салбарын яг эдийн засгийн бодлого, агуулгыг нь бас орхигдох вий. Ялангуяа энэ бүс нутгийн энэ зам тээврийн бодлого байгаа. Евроазийн хуурай замын энэ интеграцчилалын асуудал бид нарыг хүлээхгүй асар хурдтай явж байгаа. Нэг бүс, нэг зам, эдийн засгийн коридорын асуудал. Энэ эдийн засгийн коридорын асуудлыг яг төрийн бодлого болгож барьж явж байгаа яам, сайд одоогоор байхгүй байгаа юм билээ. Тийм бүтэц байхгүй.

Энийг нэг чих тавиад судлаад үзсэн чинь Гадаад явдлын яамны нэг уулзалтын протоколд тэмдэглэгдсэн тийм тунхаглалын шинжтэй л ингэж явж байгаа. Хүн болгон ярьдаг. Гэтэл яг энийг барьж явж байгаа, төрийн бодлого болгож байгаа бүтэц, сайд, яам байхгүй байгаа. Тэрийг та барьж аваад ингээд яваасай гэж би хүсэж байна.

Энэ нэг бүс, нэг зам, энэ Евроазийн хуурам замын интеграцчилал бол маш чухал асуудал. Бид нарыг энд улс төржиж байх хооронд Хятадууд Уйгар-Шинжаанаар дайруулаад Алтайн нурууг цоолоод Транзит-Казахстан гээд энэ торгоны замын бүр шинэ эрин эхэлсэн байгаа. Бид нараас бүр хамаагүй хол тасраад явчихсан. Энэ Алтанбулаг-Замын-Үүдийн зам чинь бол өөрөө яг энэ интеграцчилалын нэг хэсэг шүү дээ.

Тэгэхээр энэ том бодлогод нь Азийн орнууд, Евроазийн орнууд бүгд орчихоод байдаг. Бид нар яах вэ орно гээд нэг тийм тунхаглаад байдаг боловч яг бодлого болгож тэгж орж чадаагүй явж байгаа. Бид нарыг хүлээхгүй ингээд яваад өгсөн.

Ерөнхий сайд хэлээд байгаа. Бид хэдийгээр далайд гарцгүй ч гэсэн хоёр том хөрштэй хүн далайтай ийм улс гээд. Тэгвэл тэр хүн далай руу чинь гарах гарц нь өөрөө энэ эдийн засгийн коридор нэг бүс нэг зам энэ бодлого байх ёстой.

Уг нь сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бид их зөв юмаа эхлүүлсэн. Дархан, Улаанбаатар хоёрын замыг, одоо хурдны зам, өргөн зам болгоно гээд. Энийг зөвхөн Дархан, Улаанбаатар хоёрын хоорондох зам гэж битгий хараарай. Энэ Замын-Үүд, Алтанбулаг энэ том интеграцчилалд орж байгаа энэ замын нэг хэсэг нь. Хэсэг хэсэгтээ хамгийн их өндөр ачаалалтай байдаг хэсэг нь энэ хоёр хотын хооронд. Бусад хэсэгтээ бол арай ачаалал багатай.

Хэрвээ энэ Алтанбулаг, Замын-Үүдийнхээ замыг бид нар ашиглалтад оруулж, хурдны замаа ашиглалтад оруулаад төмөр замаа хоёр эгнээтэй төмөр замаа ингээд тавиад эдийн засгийн коридорт яг жинхэнэ утгаар нь орох юм бол бид одоо жилд 2 сая тонн ийм ачаа эргэлттэй байдаг энэ эдийн засгийн урсгал маань бүр 50 дахин нэмэгдэх, бүр доор хаяж 50 дахин нэмэгдэх ийм маш том эдийн засгийн боломж байгаа шүү. Тэгээд энийг та яг одоо юу гэж харж байна вэ. Энэ эдийн засгийн коридор нэг бүс, нэг замын энэ бодлогыг одоо та өөрөө яг барьж явж ингэж ажиллах уу? Тийм. Та энд нэг санаагаа хэлээч” гэхэд Ж.Бат-Эрдэнэ сайд “…энэ асуудлыг ингэж бас сөхөж УИХ-ын түвшинд бас гаргаж тавиасай гэж би бас таныг хүсэж байна. Миний одоо очоод хийх гол ажлын нэг гэдгийг бол би бас энэ дээр анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байгаа. Ер нь бол энэ бүс ба зам, Евроазийн эдийн засгийн холбоо. Монгол талаасаа бол нэг зам, хөгжлийн зам гэсэн энэ гурван хөтөлбөрийг бол нэгтгээд энэ гурван улсын хэмжээний ийм том байгууллагыг бол байгуулаад ажиллая гэсэн ийм хөтөлбөр байж байгаа. Тэгэхээр энэ дээр ач холбогдол өгөөд энэ Монгол Улстай магадгүй байгуулаад хоёр улс, гурван улсын хооронд ажлыг холбож байдаг ийм байгууллагыг бол энэ гурван улсын дунд магадгүй Монголд байгуулах нь зүйтэй юм. Энэ бол зөвхөн Гадаад харилцааны яаман дээр биш энэ магадгүй Ерөнхий сайдын дэргэд ч байдаг юм уу ийм том байгууллага байж ажиллах ёстой гэдэг бол тийм зорилго агуулаад явж байгаа.

Тэгэхээр энэ дээр танд хэлэхэд одоо анхаарлынхаа төвд хамгийн түрүүнд барьж авах ажил маань энэ байна. Тэгээд энэ дээр бас ингэж хандуулж байгаад баярлалаа. Өшөө бас сайхан дэмжиж ажиллаачээ гэж танаас хүсэж байна.

За энэ хүрээнд бол мэдээж Улаанбаатар-Замын-Үүд-Алтанбулагийн зам, тэр тусмаа Улаанбаатар-Дарханы зам маань бол зайлшгүй орж ирнэ. Энэ замыг бол хамгийн түрүүнд би бас түрүүн хэлсэн. Хийх нь бол зайлшгүй байх ёстой. Энэ дээр бол анхаарлаа хандуулж цаашаа ажиллана” гэлээ.

Эх сурвалж: aguulga.mn С.Санаа

SHARE