“Монгол алт” аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

 

Монголбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэхийн ач холбогдлыг сурталчлах зорилгоор “Монгол алт” аянтай холбогдуулж нийт сэтгүүлчдийн дунд “Монгол Улс дахь алтны арилжаа” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна. 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зарласан уг уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь Монгол Улс дахь алтны арилжаатай холбоотой үйл ажиллагааг олон нийтэд таниулахаас гадна алт олборлох зөвшөөрөл олгох, нөхөн сэргээлт хийх, сорьцлолт, түүний албан ба албан бус худалдаа болон уг салбарт тулгарч буй бэрхшээлүүд түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг агуулгыг тусгасан байх юм.  Тус сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурласан нийтлэл, сурвалжлага байх, уралдааны зорилгод нийцсэн олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан, иргэд, орон нутгийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлхүйц байх, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх, асуудал хөндсөн, шинэлэг мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн бүтээл байх шаардлагыг тавьж байна. Бүтээлийг 10 дугаар сарын 30 ны 15:00 цаг хүртэл Монголбанкны Эрдэнэсийн сангийн байранд хүлээн авна.

Эх сурвалж: Монголбанк

SHARE