Булган сумын харьяалалгүй ахмад настнуудад хүндэтгэл үзүүлнэ

       Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2017 оны 09 сарын 28-29-ний өдрүүдэд Булган сумын Соёлын ордонд зохион байгуулах гэж байна. Ахмад настнуудтайгаа уулзалт, ярилцлага хийж, тэдний санаа бодлыг сонсон, тулгамдаж буй асуудлуудыг нь судлан шийдвэрлэх, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулахад тухайн арга хэмжээний зорилго оршино.

09 сарын 28-ны өдрийн 15:00 цагт Булган сумын 1,2,5-р багийн ахмадууд, 09 сарын 29-ний 15:00 цагаас Булган сумын 3,4,6-р багийн ахмадуудад тус тус хүндэтгэл үзүүлнэ. Уг арга хэмжээ нь Булган сумын харьяалалгүй ахмад настнуудыг хамруулж байгаагаараа онцлог юм.

SHARE