“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ-2017” нээлттэй хаалганы өдөрлөг

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн бодлогын зорилтод тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харъяа хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын хамтарсан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөгийг  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд суманд зохион байгууллаа. Тус өдөрлөгт Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Хилийн 0108 дугаар анги, Өмгөөлөгчдийн зөвлөл оролцсон бөгөөд иргэдэд эрх зүйн бүх төрлийн үйлчилгээг нэг доороос, түргэн шуурхай, үнэ төлбөргүй хүргэж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр Цагдаагийн хэлтсийн 2-р давхарын их засварын ажил дуусч ашиглалтад оруулах ёслолын арга хэмжээ болсон бөгөөд уг арга хэмжээнд Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга К.Чимгээ, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Замын-Үүд дэх сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Сугаржав нар оролцож тууз хайчлав.

Мөн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа байгууллагуудын үйл ажиллагаатай сумын удирдлагууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга К.Чимгээ болон бусад албаны хүмүүс танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Өдөрлөг, арга хэмжээний дараа хуулийн байгууллагуудын алба хаагч нарын дунд гар бөмбөгийн бооцоот тэмцээн зохион байгуулсан ба тус тэмцээнд Хилийн 0108 дугаар ангийн баг түрүүлсэн юм.

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn

SHARE