“Багийн засаг дарга нарыг чадавхижуулах” бүсчилсэн сургалт 2017

 

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдасны дагуу сум дүүргийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдон ажиллаж буй багийн Засаг дарга нарын мэдлэг мэдээлэл өгч, ажлын ур чадварыг дээшлүүлэх, хөдөөгийн игэд малчдад төрийн үйлчилгээг шаардлагын өндөр түвшинд хүргэх арга барилыг эзэмшүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Эрдэнэ, Сайхандулаан, Сайншанд зэрэг сумдын багийн Засаг дарга нарт “Багийн Засаг дарга нарыг чадавхижуулах” бүсчилсэн сургалтыг  2017 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Сайншанд суманд зохион байгууллаа.

 

Уг сургалтаар “Гамшгийн менежмент”, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд багийн Засаг даргын оролцоог нэмэгдүүлэх, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход багийн Засаг даргын үүрэг, Иргэдтэй харилцах, өргөдөл гомдол, шагналын талаар, Архив, албан хэрэг хөтлөлт, Архивын нэгж хэрхэн үүсгэх, Орон нутгийн хөгжлийн сан дахь олон нийтийн оролцоо зэрэг сэдвийн хүрээнд нэгдсэн мэдээлэл олголоо.

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn

SHARE