Умард, Өмнөд Солонгосын аль аль нь баллистик пуужин харважээ

 

Умард Солонгос өнөө өглөө 07:04 цагт ээлжит удаа баллистик пуужин харвах туршилт гүйцэтгэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Умард пуужин 770 км-ийн өндөрт хүрэн Японы дээгүүр өнгөөрөөд 3700 км зай туулан Хоккайдо арлаас холгүй Номхон далайд унасан байна.

Үүний дараа Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдан хойд хөршийнхөө өдөөн хатгалгад хариу болгон “Хёнму-2” баллистик пуужин харвахаар шийдвэрлэжээ. “Хёнму-2” Умард Солонгосын пуужин харваж буй Гванган цэргийн бааз хангалттай хүрэхүйц 250 км зам туулан Японы тэнгист унасан байна.

Эх сурвалж: news1.mn Б.Хишигбат

SHARE