Жорж Клуни: Эхнэр ихрүүдийг минь гурван цаг тутам хөхүүлдэг

 

Өдгөө 56 нас хүрсэн Холливудын од Жорж Клуни өөрийн найруулсан “Suburbicon” киногоо Канадын Торонтогийн олон улсын кино наадамд танилцуулах үедээ гэр бүлийн амьдралынхаа талаар ярилцлага өгчээ. Тэрээр ярилцгадаа, “Миний хайртай эхнэр Амаль Элла, Александра нэртэй хоёр ихэр охиныг минь гурван цаг тутам хөхүүлдэг. Мэдээж энэ амар биш ч хөгжилтэй. Шөнө би Амалийгаа даган гурван цаг болгон сэрдэг. Тэгж чадахгүй бол би өөрийгөө буруутай юм шиг төсөөлдөг.

Одоо миний гэр уйлж буй хүүхдүүдийн минь чимээгээр чимэглэгдсэн. Найз нар намайг “памперс” живх сольж байхыг хараад яадгийг төсөөлөхийн аргагүй. Тэд намайг шоолж инээдэг. Аргагүй ээ. Би тэднийг ингэж байхыг хараад яаж шоолдог байлаа даа. Одоо намайг шоолох ээлж иржээ” гэсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE