Бенедикт Камбербетч “Тогны дайн” кинонд эрдэмтэн Томас Эдисоны дүрийг бүтээжээ

Холливудад хэзээний өөрийн хүн болсон ОХУ-ын найруулагч Тимур Бекмамбетовын продюсерээр ажилласан “Тогны дайн” (“The Current War”) түүхэн драмын кинонд Бенедикт Камбербетч нэрт зохион бүтээгч эрдэмтэн Томас Эдисоны дүрд тогложээ.

Тус кинонд XIX зууны хоёр суут эрдэмтэн, Томас Эдисон, Жорж Вестингхаус нарын тогны төлөөх сөргөлдөөнийг дүрслэн өгүүлсэн аж. “Тогны дайн” киноны нээлт Венецийн кино наадмын хүрээнд өнөөдөр болох юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE