Дэл яваад ирлээ

 

Бичээчийн Батмөнх

/1-р хэсэг/

Баримтат киноны “Сэмүүн” студынхантай, түүхийн ухааны нэг доктортой хамт Дэл уул уруу очоод ирлээ. Манай нутагт нар ээсэн налгар сайхан намар болж байна. Харин тэнд хэдэн хүн сэм нийлээд Өмхий өвс /Peganum nigellastrum Bunge гэсэн нэршилтэй өмхий үнэртэй мал иддэггүй, бууцан дээр голдуу ургадаг өвс/ ургуулах гээд бэлтгэчихсэн байна. Өмхий өвс ч онцгүй эд л дээ. Харин өнөөдрийн /2017-09-09/ 15 метр.сек хүртэл хүчтэй шороон шуурга булга татаад хаячих шинжтэй байна гэнэ. Тэнд өмхий өвс ургуулахгүйн төлөө тэнгэр хүртэл тэмцэж буйн тэмдэг байх. Хэдэн жилийн өмнө хэдэн хүн бас нэг тйиэрхүү ургуулах гээд баралгүй гар хөлөө сүрхий айхавтар түлээд буцсан тухай нутгийнхан одоо болтол ярьдаг юм билээ. Дэл уул ч базаахгүй маягийн юмыг барагтай бол хүлээж авдаггүй гэж үнэн л дээ.

2017-09-09

Эх сурвалж: news1.mn

SHARE