ОХУ-ын үр тарианы ургац хуучин ЗХУ-ын үеийн дээд амжилтыг эвдэнэ

ОХУ-д энэ намар 133 сая тонн үр тариа хураан авч ЗХУ-ын үеийн хамгийн их буюу 1978 оны 127.4 сая тонн ургацын дээд амжилтыг төлөвтэй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

ОХУ 81.1 сая тонн улаан буудай, 20 сая тонн арвайн ургац хураахаар байгаа аж. Харин тус улсын өмнөд хэсэгт цаг агаар тааламажгүй байснаас үүдэн эрдэнэ шишийн ургац 1.2 сая тонноор бууран 15.2 сая тоннд хүрэх юм байна.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Ткачевын мэдэгдсэнээр, 2017-2018 онуудад тус улсын үр тарианы экспорт урьд өмнө байгаагүй 40 сая тоннд хүрэх ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE