Гарын үсэг зурсан гишүүдийн сонгогчидтой нь “ажиллав”

УИХ-ын нэр бүхий 31 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /20717.9.4./ тэдний сонгогчдын гар утсанд сонгосон гишүүнтэй нь холбоотой мессежүүд очсон байна. Түүнд “…Таны сонгосон гишүүн АН-тай нийлж Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан нь зөв үү. Эрхэм журмын нөхөр та саналаа хэлнэ үү” гэжээ. Засгийн газрын асуудлыг авч хэлэцэх ээлжит бус чуулган өнөө маргаашгүй болох дөхсөн учир гарын үсэг зурсан гишүүдийн сонгогчидтой нь “ажиллаж” буй бололтой.


Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE