“Улаан чөтгөрүүд” Европоос анх түрүүнд “ДАШТ-2018”-д оролцох эрхээ авлаа

 

Манай хойд хөрш ОХУ-ын 11 хотод ирэх жилийн зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болох хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө урьдчилсан тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн ням гаригт Европын хэсгүүдэд болсон тоглолтуудын тоймыг хүргэе.

A” хэсэг

Франц – Люксембург – 0:0

Холланд– Болгар – 3:1 (Преппер, 7, 80, Роббен, 67 – Костадинов, 69).

Беларусь – Швед – 0:4 (Форсберг, 18, Нюман, 24, Берг, 37, Гранквист – с пенальти, 84).

Хэдхэн хоногийн өмнө Парист Холландыг 4:0-ээр бутниргэн хэсэгтээ итгэлтэйгээр тэргүүлж буй Францын шигшээ баг хэзээ ч од шүүрч байгаагүй даруухан Люксембургтэй гэнэт 0:0-ээр хайнцаж маш чухал хоёр оноо алдсан юм. Жижигхэн Люксембургийн вант улсын хөлбөмбөгчид “Евро-2016”-гийн дэд аваргуудтай ач тач үзэн жинхэнэ гайхамшгийг бүтээж чаджээ.

Францууд талбай дээрээ илт давамгайлан Люксембургийн хаалганд 34 удаа бөмбөг цохисноос хоёр нь хаалганы хөндлөвчийг ганхуулсан. Энэ тоглолтын жинхэнэ баатар нь Люксембургийн 37 настай хаалгач Жубер байсан нь мэдээж. Тэрээр багийнхаа хаалгыг гарцаагүй гоолноос бишгүй олон удаа аварсан юм. 80 дахь минутад зочдын довтлогч Родригесийн өшиглөсөн бөмбөг Францын хаалганы шонг онолгүй үл ялиг зүүн тийш хэлбийсэн бол талбайн эзэд шившигтэйгээр хожигдох байлаа.

Швед Минск хотноо Беларусийг итгэлтэй хожин хүчтэй өрсөлдөгч Холланд, Болгарын багуудаас гурван оноогоор илүү явж байна.

1.Франц – 17 (оноо).

2. Швед – 16.

3. Холланд – 13.

4. Болгар – 12.

5. Люксембург – 5.

6. Беларусь – 5.

Бусад хэсэгт болсон тоглолтууд, багуудын аваад буй оноо, эзэлж буй байр зэргийг дор толилуулъя.

 

B” хэсэг

Латви – Швейцар – 0:3 (Ванинс – өөрийн хаалганд, 9, Жемаили, 55, Родригес – пеналти).

Унгар – Португал – 0:1 (Андре Силва, 48).

Фарерийн арлууд – Андорра – 1:0 (Серенсен, 31).

  1. Швейцар – 24.
  2. Португал – 21.
  3.  Унгар – 10.
  4. Фарерийн арлууд – 8.
  5. Андорра – 4.
  6.  Латви – 3.

 

H” хэсэг

Бельгийн “Улаан чөтгөрүүд” Грекийг талбай дээр нь хожсоноор тус хэсгийн бусад багт гүйцэгдэхээргүй болж Европоос анх түрүүнд айдгаа авдартаа хийн “ДАШТ-2018”-д оролцох эрхээ авлаа.

Грек – Бельги – 1:2 (Зека, 73 – Вертонген, 70, Лукаку, 74).

Гибралтар – Босни ба Херцеговин – 0:4 (Жеко, 35, Кодро, 65, Лулич, 83, Жеко, 85).

Эстони – Кипр – 1:0 (Кяйт, 90+2).

  1. Бельгия – 22.
  2. Босни – 14.
  3. Грек – 13.
  4. Кипр – 10.
  5. Эстони – 8.
  6.  Гибралтар – 0.

 

 “I” хэсэг

Хорват – Косово – 1:0 (Вида, 74).

  1. Хорват – 16.
  2. Украин – 14.
  3. Исланд – 13.
  4. Турк – 11.
  5. Финланд – 4.
  6. Косово – 1.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE