Т.Аюурсайхан: Маргааш 11:00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавина

 

УИХ-ын 30 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан  гэх мэдээлэл бий. Тэд маргааш буюу 23-ны лхагва гаригт саналаа өргөн барихаар болжээ гэж зарим эх сурвалж мэдээлж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийг нотоллоо. Тэрээр “…УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд маргааш буюу 23-ны 11:00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналаг УИХ-д албан ёсоор тавина” гэж бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn П.МАНДАХ

SHARE