Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцууллаа

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг хэсгээс уг төслийн танилцуулга хийх “Сургагч багш” бэлтгэх сургалтыг 2017 оны долдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг сургалтад ГИХГ-ын Харьяатын газрын дарга Б. Хатантуул хамрагдсан  юм.

Энэ хүрээнд Харьяатын газрын дарга Б.Хатантуул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар  албан хаагчдад танилцууллаа. Мөн энэ үеэр уг  төсөлтэй холбоотой албан хаагчдын сонирхсон асуултанд Хууль зүйн ухааны доктор (Ph.D), судлаач П.Амаржаргал дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгсөн юм. Асуулт асууж, хариулт авсны дараа албан хаагчид саналын хуудас бөглөсөн бөгөөд төсөлд тусгаагүй саналаа уг хуудсаар дамжуулж өгөх боломжтойг зохион байгуулагчид тодотгов.

SHARE