Ерөнхий сайдын өрөөнд сайд нар цуглаад юу ярив

Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын өрөөнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар уулзсан байна. Ярианы сэдэв нь Шадар сайд У.Хүрэлсүхэд “сүүл” тавьсан тухай байсан гэнэ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “….Энэ арай дэндлээ. Олигтойхон хийчихгүй яасан юм бэ. Бүгдийнх нь нэр хүндтэй холбоотой эвгүй юм болж байна” гэхэд ЗГХЭГ-ын дарга “…Хэвлэлүүдээр дандаа сөрөг мэдээлэл явж байна. Яваандаа Засгийн газрын байх үгүйтэй ч холбогдож мэдэх нь. Тэгэхээр хэвлэлүүдээ барихгүй бол дэндлээ” гэжээ.

Харин Н.Номтойбаяр “…Одоо ингэж надруу дайрах чинь зохимжгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан тушаалаа алдах нь гэж айгаад байсан биз дээ” гэсэн байна. Тэдний яриаг товчилбол энэ. Түүнчлэн сайд нарыг ингэж уулзахад УИХ-ын нэр бүхий гишүүд байлцжээ.

Эх сурвалж: power.mn

SHARE