Т.Аюурсайхан: МАН “ардын нам” бус, хэсэг бүлэг хөрөнгөтний нам болсон байна

МАН-ынхан удахгүй болох Их хурлаа угтаж, байр суурь, үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл өчигдөр 2017.8.4-нд УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгаан хийгээд цаашид хэрхэх ёстой вэ гэдэг талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “…Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын ялагдал үндсэн гурван шалтгаантай.
1. Нэр дэвшигчээ тодруулахдаа алдсан;
2. Мэргэжлийн гэх Засгийн газрын сул дорой, удаан, чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, алдаа ихтэй үйл ажиллагаа;
3. 60 тэрбумын асуудал.
МАН “ардын нам” бус, хэсэг бүлэг хөрөнгөтний нам болсон байна. Хоосон толгойтой хэрнээ хязгааргүй шуналтай, улсын баялгийн дийлэнхийг халаасалж, үлдсэн хэсгээр бусдыг худалдаж авах гэсэн этгээдүүдийг энэ намаар тоглуулахгүй. 
МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Эв нэгдэл гэдгээр бусармаг бүхнээ далдалж болохгүй. Хулгай луйвар, шударга бус дээр тогтсон эв нэгдэл гэж хаана ч байхгүй.
Бидний цохилт хүчтэй байх болно. Шударга үнэн ялах болно. Шударга үнэнд суурилсан эв нэгдэл бат бэх байх болно” гэжээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE