Тийм л дээ, тэр эрүүл байсан

 

Б.Галцог

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны саяхны хуралдаанд үг хэлсэн бичлэгийг монголчууд бараг бүгдээрээ үзэв. Түүнийг согтуу байсан гэцгээлээ.

Д.Дамба-Очир гишүүн энэ бичлэгийнхээ талаар тайлбар хийжээ. Тэрээр, “…Шөнө 10.00 цаг өнгөрчихсөн байсан. Тэр өдөр миний хувьд даралт ихдээд бие өвдөөд хэцүү байсан. Тэгээд унтах гээд даралтны эм уучихсан байсан. Гэтэл маргааш чуулганаар хэлэлцэх асуудал учраас яаралтай ир гэж дуудсан. Тэгээд л ирсэн юм. Хүмүүс намайг таны хэл ам ээдрээд нэг л биш байна гэж хэлж байсан. Тэгээд үгээ хэлээд гараад явсан. Би уугаад гүйгээд байдаггүй. Тэр өдөр бие өвдсөн байсан” гэв.

Гэсэн ч олон нийт түүний үгэнд үнэмшихгүй  байна. Гэхдээ мань эр өөрөө эрүүл байсан гээд л байна. Тийм л дээ, тэр эрүүл байсан. Худлаа гэвэл бичлэгийг нь дахиад үз.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE