Төрийн ордонд ч, төв талбайд ч салаавч үзүүлсээр…

 

С.Санаа

Улс төр “буцалсан”, хаврын халуун өдрүүд үргэлжилж байна.

Халуухан үйл явдлууд ч тасрахгүй нь бололтой. Гэхдээ энэ асуудал олны анхаарлын төвд байгаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүй юм.

Хаа сайгүй бухимдлаа үгээр бус үйлдлээр үзүүлж байна. Өчигдөр /2017.5.15/ Сүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж “Нээлттэй хаалганы өдөрлөг”  зохион байгуулсан. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд ярилцлага өгч байх үеэр ойролцоо явсан нэгэн ирж “…Ард түмэн хэцүү байна, ядарч байна” гээд салаавч гаргав.

Харин өнөөдөр /2017.5.16/ Төрийн ордонд улс төрийн намууд Үндсэн хуулдийн өөрчлөлтийн талаар хэлэлцэв.  Энэ үеэр ихэд бухимдсан МСДН-ын дэд дарга Д.Энхтуяа мөн л салаавч үзүүллээ. Тэрээр жижиг намуудад Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тодорхой танилцуулга өгсөнгүй гэж бухимдаж байсан юм.

Энэ үйлдлийг монголчууд ёс суртахууны завхралд тооцдон. Ер нь бол жигшдэг гэхэд болно. Гэхдээ…

Эх сурвалж: www.news1.mn

SHARE