Монгол Улсад зөвхөн үндэсний бус дэлхийн хэмжээнд сэтгэдэг Ерөнхийлөгч хэрэгтэй

С.ЭРДЭНЭСАНАА

Ерөниийлөгчийн сонгуулийн ажил үргэлжилж байна. МАН, АН-ын нэр дэвшигчид тодорхой болсон бол МАХН дахин шинээр нэр дэвшигч зарлахаар хуралдаж буй.

Нэр дэвшигч нь тодорхой болсон хоёр намаас гадна МАХН-аас өмнө нь нэр дэвшээд бүтэлгүйтсэн МАХН-ын нэр дэвшигчийн хамт гурван хүнийг тойруулан хэлэлцсэнийг ажиглав.

Намууд нэр дэвшигчдээ Монгол үндэсний хэмжээний удирдагч хэмээн олон нийтэд итгүүлэхийг оролдож байна. Чухамдаа Үндэсний хэмжээний удирдагч Монголын улстөрчдөөс хэдэн арваараа л олдоно. Харин Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч дэлхийн хэмжээнд сэтгэдэг хүн байх ёстой гэдгийг улс төрийн ажиглагчид хэлж байна.

Тэгээд ч Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүргээрээ бол дэлхийд улсаа төлөөлөх эрхэм байх ёстой юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE