Кэти Перриг амталж чанаад хоол болгодог клип дуулиан тарив

 

Б.Хишигбат

Дуучин Кэти Перригийн “Bon Appetit” (“Тавтай хооллоно уу”) шинэ синглийн клип гарангуутаа дуулиан тарьж эхэллээ. Тус клипэнд тогооч нар гялгар уутанд боосон поп од бүсгүйг хөлдөөгчнөөс гаргаад гуриланд өнхрүүлж амтлаад аварга том тогоонд чанадаг байна. Улмаар “бэлэн” болсон түүнийг ширээнд зоог болгон тавьдаг аж. Кэти Перригийн энэ хачирхалтай клипийг интернетээр сонирхогсдын тоо хором бүрээр нэмэгдэж, “Biilboard”-ын шилдэг 100 дууны чаартын жагсаалтад хүч түрэн орж ирэн маш хурдан дээшлэхэд хүргэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE