Пиппен: 90-ээд оны Буллз супер гээд байгаа Уорриорз-ыг 6 тоглолтод л хожно

NBA-гийн зургаан удаагийн аварга Чикаго Буллз-ын домогт тоглогч Скотти Пиппен Голден Стэйт Уорриорз-ын хүчтэй бүрэлдэхүүнийг өөрийнхөө багтай харьцуулж үзжээ.

Одоо байрлалаар нь харьцуулаад тодорхой ярья л даа. Дэннис Родман уу, Дрэймонд Грин үү? Мэдээж, Дэннис илүү. Люк Лонгли, Эндрю Богут уу эсвэл Жавэйл Макги юу? Люк илүү. Майкл Жордан, Клэй Томпсон хоёрыг харьцуулах ч хэрэггүй биз. Мэдээж, Майкл. Тэгээд дараа нь би юу эсвэл Кевин Дюрант уу? Хүмүүс үүн дээр алийг нь ч сонгож болно байх. За тэгээд Уорриорз-ын талд гарцаагүй хэлж болох ганц сонголт бол Стефан Көрри юу, эсвэл Рон Харпер уу? гэсэн сонголт л байна.
Тэгээд дахиад нэг зүйл нэмчихье. Уорриорз-ын зургаа дахь тоглогч нь Тони Кукочийн хаана ч хүрэхгүй шүү.

Дүгнээд үзье. 90-ээд оны Чикаго Буллз супер бүрэлдэхүүнтэй Уорриорз-ыг зургаан тоглолтод л хожихоор харагдаж байна. Хэзээ ч энэ хоёр багийн цувралд долоо дахь тоглолт гарахгүй. Финалд энэ хоёр баг туллаа гэхэд долоо дахь тоглолтоос өмнө л Чикаго хожчихно” хэмээн Пиппен өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE