Премьер лиг ДАШТ-ээр завсарлах хугацаагаа тогтлоо

Английн Премьер лигийн 2022/23 оны улирлын хуваарийг гаргажээ.

2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-нд Катарт Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болох тул лигүүд үүнд зохицуулж хуваариа хийх шаардлагатай болсон.

Английн Премьер лигийн хувьд 2022 оны наймдугаар сарын 6-нд буюу ердийнхөөс долоо хоногийн өмнө лигээ эхлүүлээд тавдугаар сарын 28-нд дуусгахаар товлосон байна.

Харин арваннэгдүгээр сарын 13-нд ДАШТ-д зориулан лигээ түр завсарлуулаад арванхоёрдугаар сарын 26-нд үргэлжлүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ДАШТ-ээс 8 хоногийн өмнө Премьер лиг завсарлах юм. Гэтэл хөлбөмбөгчид ДАШТ эхлэхээс 14 хоногийн өмнө шигшээ багтаа  очсон байх ёстой байдаг.

Р.Гэгээ

SHARE