“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг хүмүүсийн хөдөлмөрийг шулсаар байна

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Манай сайтад  яагаад  хандах болов?

-Намайг Л.Жаргал гэдэг. Дээрээ ганц ахтай эхээсээ хоёулаа. Өнөөдөр ахдаа тохиолдсон асуудлаар танай сайтад хандаж байгаа юм. Миний ахыг Л.Нармандах гэдэг. Барилгын уналттай тааз, дотоод засал зэргийг бригадаараа хийдэг. Ажилдаа  маш чадварлаг хүний ажлыг тултал хийж  өгдөг, сайхан сэтгэлтэй  хүн байдаг. Дөрвөн жилийн өмнөөс Офицеруудын ордны хавьд ажил хийж байгаа гээд л яваад байсан юм. Шинэ жилийн урд өдөр, цагаан сарын битүүний өдөр баяр болох гээд л хийсэн ажлынхаа хөлсийг авахаар даргынх нь үүдийг нь сахиад сууж байна л гэдэг.  Тэгээд  л  мөнгөө авч чадсангүй ахдаа мөнгө зээлээч гэдэг байлаа. Яг ямар хүн байдаг юм. Яагаад хүний хөдөлмөрийн хөлс  өгдөггүй юм. Утасыг нь  өгчих  би  ярья, гэхээр, ах нь өөрөө  зохицуулнаа л гэдэг байсан. Барилгын туслах  ажилчид их өрөвдмөөр ш дээ. Ихэнх нь хийсэн ажлынхаа мөнгийг авч  чадахгүй хохирч үлддэг. Тэгж явсаар өнгөрсөн хавар “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг болохыг нь мэдэж авсан.

Дөнгөж он гарсаны дараа 1 сарын 3 – нд Өмнөговийн Цогтцэций суманд ажилтай боллоо гээд явсан. Гэтэл нөгөө л “Нийслэл өргөө”-ийн Б.Ганзориг энэ ажлыг  хийвэл өмнөх  мөнгийг нь өгье гэж хэлээд аваад  явсан байгаа юм. Тэгээд Өмнөговьд ажиллах явцад бага сага мөнгө өгсөн. Б.Ганзориг ажилтануудынхаа хөлсийг өгөхгүй болохоор ихэнх хүмүүс нь ажилаа дутуу орхиод явсан байсан. Гэтэл ахыг маань наадахаа хийчихвэл цалинг чинь өгнө гээд хүмүүсийн дутуу орхиж явсан ажлуудыг хийлгэсэн байсан. Тэгж байтал улсын  онцгой комиссоос хатуу хөл хорио тогтоогоод 14 хоног наашаа ч үгүй цаашаа ч хоригдсон. Хатуу хөл хориог дахин 14 хоног сунгаад нийт 28 хоног Өмнөговьд хоригдсон байдаг.  Мөнгөө нэхэхээр удахгүй өгнө. Долоо хоног хүлээ, 10 хоног  хүлээ гэдэг. Ах нийт сар шахуу хугацаанд амарсан ч юм байхгүй, ажилласан ч юм байхгүй Өмнөговьд хоригдсон. Ажлаа хийж байвал айлын тааз янзлаад сарын хугацаанд багагүй л орлоготой байдаг. Үгүй ядахнаа хөл хорионы үеэр эхнэр хүүхэдтэйгээ гэртээ дулаан бүлээн амарна биз дээ.  Утасаа авахгүй болохоор нь аргаа  бараад би “энэ алдагдсан боломжийг хэн нөхөх вэ”, гээд  мессеж бичсэн л дээ. Б.Ганзориг нь хүмүүсийн хөдөлмөрийн хөлсийг өгдөггүй болохоор өөрийн гэсэн ажилтан  байдаггүй. Тийм болохоор манай ах шиг ажлаа сайн хийдэг чих зөөлөн хүмүүсийг олзолж аваад урт хугацаанд ашиглахын тулд ажлын хөлсийг нь дутуу өгдөг юм байна. Тийм учраас урдах хийсэн ажлынх нь хөлсийг хэзээ ч бүтэн өгдөггүй байгаа юм. Энэ ажлыг хийвэл өмнөх  мөнгийг  нь өгий гэж барьцаалж  ажил хийлгэсээр байгаад дөрвөн  жил дамнасан байдаг.

-Нийт хэдэн  төгрөгний авлагатай юм бэ. Хүний нэр төртэй холбоотой асуудал учраас та  баримттай юм ярьж байгаа биз дээ?

-Баримттай байлгүй яахав. Хавар 4 сая төгрөг авах байсан. Бид аргаа бараад ахынх нь портер машиныг барьцаанд аваад хашаандаа тавьсан. Сар гарангын өмнө хүмүүсээр яриулж, дарамталж байгаад машиныхаа түлхүүрийг биднээс авсан. Ингэхдээ 2 сая төгрөг өгсөн. Одоо 2 сая төгрөг өгөх дутуу  байгаа. Хамгийн гол энэ хүний хандлага маш муухай байгаа юм.

Хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс би танай  сайтад хандсан юм. “Нийслэл өргөө”-ийн Б.Ганзориг нь өмнө тендер будлиантуулж авлигын хэргээр шоронд  орж байсан луйварчин юм байна. Тендерт ялаад авсан ажлаа дуусгадаггүй, мөнгийг нь шамшигдуулж байсан байна. Тэгэхээр энэ  хүн  шоронгоос гарч ирээд ч засраагүйгээр барахгүй, ядарсан хүмүүсийн хөдөлмөрийг шулж байгаад миний эгдүүцэл төрөөд байгаа юм. Миний ахаас өөр хэн нэгэн жирийн монгол аав энэ луйварчинд очиж хөдөлмөрөө битгий шулуулаасай гэсэндээ өнөөдөр би энэ тухай ярьж байна. Барилгын засал хийдэг хүмүүс өрөвдмөөр ш дээ. Хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй хэн нэг даргын үүд сахиад л амьдралынхаа ихэнх хоногийг  өнгөрөөдөг. Гэтэл тэдгээр хүмүүсийн ард аавыгаа мөнгөтэй ирэх болов уу гээд хүлээгээд сууж байдаг  бүхэл бүтэн гэр бүл байгаа.

-Хэрвээ энэ хүн  мөнгөө өгөхгүй  бол цаашид  ямар арга  хэмжээ авья гэж бодож байна?

-Судлаад сураглаад байхнээ энэ хүнээс  мөнгөө авч чадахгүй байгаа хэд хэдэн хүн байгаа юм билээ. Тэдгээр хүмүүстэй нийлж байгаад шүүхэд өгнө. Ажлыг нь авсан барилгын компаниудын мөнгийг нь аваад ажлыг нь дутуу орхидог. Опицеруудын ордонд байдаг шинжлэх ухааны хүрээлэнгийн  ажлыг аль 10 хэдэн онд аваад дуусгалгүй орхисон. Мөн Өмнөговийн Цогтцэцийд барьсан кемпийн ажлаа ч дутуу орхисон байсан. Цаашид “Нийслэл өргөө” компанийн Б.Ганзориг гэх залижин этгээдэд аль нэг барилгын компани ажил өгч ажилаа битгий цалгардуулаасай. Хэн нэгэн монгол аав гүйж очиж хөдөлмөрөө битгий шулуулаасай гэсэндээ би энэ бүхнийг ярьлаа. Хэрэв энэ хүнд  хөдөлмөрөө  шулуулсан хүн байвал 86660420  дугаарт  залгаж бидэнтэй холбогдож хамтдаа шүүхээр  яваарай гэж хүсье.

Эх сурвалж: dayar.mn

SHARE