Женнифер Лопес гэрэлтдэг даашинзуудаар гоёжээ

 

Б.Хишигбат

Лос-Анжелес хотноо болсон Латин Америк гаралтай дуучдад шагнал гардуулах “Billboard Latin Music Awards” ёслолд “Julien Macdonald” брэндийн хар болон мөнгөлөг өнгийн хагас тунгалаг, зоримог дизайнтай даашинзыг ээлжилж өмссөн 47 настай Женнифер Лопес хуран чуулсан олны анхаарлыг хамгийн ихээр татжээ.

Алдарт дуучин, жүжигчин бүсгүйд хөгжмийн хөгжилд оруулсан гарамгай хувь нэмрийн болон интернет дахь идэвхтэй үйл ажиллагааны шагнал гардуулсан байна. Женнифер Лопес түүнчлэн удахгүй худалдаанд гарах испани хэл дээрх “Mirate” цомгийнхоо дууг дуулж сонирхуулжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE