Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-т “ажиллав”

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.4.19/ 14:00 цагт гэнэтийн мэдэгдэл хийсэн. Тэрбээр МАН-ыг тараах захирамж гаргажээ. Хуулиараа Дээд шүүх улс төрийн намыг тараах шийдвэрийг гаргадаг. Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж мэдэгдэл хийчихээд Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар ЗХЖШ-ыг зорьжээ. Тэнд 30 гаруй минут “ажилласан” байна. Ингээд ЗХЖШ-аас 15:20 цагт буцав. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

SHARE