Серена Вильямс анх удаа жирэмсэлжээ

 

Б.Хишигбат

АНУ-ын 35 настай алдарт теннисчин, олимпийн дөрвөн удаагийн аварга Серена Вильямс өөрийн “Instagram” хуудсандаа том болсон гэдэстэй зургаа тавин “20 сартай” гэсэн тайлбар бичжээ. Ийнхүү анх удаа хөл хүндтэй болсноо зарласан Серена Вильямс өнгөрсөн оны сүүлээр “Reddit” портал сайтын үүсгэн байгуулагч, армени гаралтай 33 настай бизнесмен Алексис Оганянтай сүй тавьсан билээ. Алдарт хос 2015 оны намраас үерхэж эхэлжээ.
Эх сурвалж: www.news1.mn

SHARE