Цэрэг амиа алдсан асуудлыг хүний эрхийн дэд хороогоор хэлэлцэхээр болжээ

Согтуу салаан захирагчийнхаа гарт цэрэг амиа алдсан асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо одоо 14:30 цагт хэлэлцэх гэж байна.

Гуравдугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамц гэгч нь тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагууд оролцож асуудал, алдаа хаана байгаа тухай тойрч ярилцах юм байна.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE