Монгол цэргийн өдөр: 1115 цэнхэр дуулгатан энхийг сахиулж байна

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Одоогоор Монгол Улсын 1115 цэрэг эрс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний 800 орчим нь Төв Африкийн Өмнөд Судан улсад байгаа бол үлдсэн нь Баруун сахар болон Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад алба хааж байна. Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд

 Сьерра Леоне /2006-2011/,

 Төв Африкийн БН улс, Чад /2009-2011/,

 БН Ардчилсан Конго /2002 оноос хойш/,

 Баруун Сахар /2002 оноос хойш/,

 Судан /2010-2017/,

 Өмнөд Судан /2011 оноос хойш/,

 Афганистан /2003 оноос хойш НАТО-гийн шугамаар/ зэрэг улсад давхардсан тоогоор нийт 19300 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Энхийг сахиулах ажиллагаанд явсан цэрэг эрсийн хүчинд Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт орж зэвсгийн чадвар сайжирдаг. Иймд цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн рот, тусгай хүчний ротыг оролцуулан нэмэлт санхүүжилт татах зорилготой байгаа юм байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE