Халуун ам бүлээрээ сайхан БИТҮҮЛЭЭРЭЙ

Дэлхий Нарыг нэг удаа тойрох өдөр, шөнө бүхий 365-366 хоногийг 1 жил гэж тооцож цаг хугацааны нэгж болгосон цаглабар нь Аргын тоолол юм. Энэ удаагийн Цагаан сар Аргын тооллын 2021 оны 2-р сарын 12-нд тохиож буй.

Харин Сар Дэлхийг нэг удаа тойрохдоо зарцуулах 29-30 хоногийг 1 сар гэж тооцож цаг хугацааны нэгж болгосон цаглабар нь Билгийн тоолол юм. Монголчуудын уламжлалт  Цагаан сар энэ удаад Билгийн тооллын XVII жарны Үхэр жилийн хаврын тэргүүн Бар сарын 1-нд болж байна.

Цагаан сарын урьд орой халуун ам бүлээрээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах ёс гүйцэтгэн идээ будаагаа хамтдаа цадталаа зооглон битүүлэг хийдэг эртний уламжлалтай билээ.

SHARE