Марк, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн гаргалаа

Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан Б.Мажинбуу Монгол Улсын хэмжээнд гарсан марк, мөнгөн тэмдэгтийнхээ цуглуулгаар үзэсгэлэн гаргалаа. Түүний цуглуулгад 1924 оноос буюу манай улс марк урлаж эхэлснээс хойш хэвлэгдсэн 4000 нэр төрлийн маркны 3000 гаруй нь байгаа юм.

Марк бол улс орны тусгаар тогтнолын бэлэг тэмдэг бөгөөд мөнгөн болон дурсгалын тэмдэгтийн маркууд энэ үзэсгэлэнд тавигдсан нь нэг онцлог байлаа. Монголын марк сонирхогчдын холбооны салбарын тэргүүн Б.Мажинбуу:  “Манай аймагт Монголын марк сонирхогчдын холбооны гишүүн 25 хүн бий. Тэд улс орны түүхэн үйл явдал, төр нийгмийн зүтгэлтнүүд, Эрдэнэт хот, үйлдвэрийн түүхийг марк, мөнгөн тэмдэгт, дурсгалын тэмдэгтээр дамжуулан хадгалж, хойч үедээ үлдээж буй соёлын биет өвийг тээгчид юм” гэв. Тэрээр дараагийнхаа үзэсгэлэнг Монгол хүн сансарт ниссэн өдөр буюу 3-р сарын 22-нд гаргахаар товложээ.

 

Эх сурвалж: erdenettoday.mn

SHARE