Ерөнхийлөгч юу ч ярьсангүй

МҮОНТВ-ийн ням гариг /2021.1.10/-ийн эфирийг эвдэж зарласан “Ерөнхийлөгчийн ярилцлага” 19:35 цагт цацагдлаа.
Гэнэт зарлагдсан хэдий ч монголчууд нийтээрээ хүлээв.
Ярилцлагыг тус телевизийн шинэ захирал Н.Дэмбэрэл хөтлөв. PR гэгддэг элдвийн болох болохгүй юм сэтгэдгээрээ алдартай Н.Дэмбэрэл эфирт гарч ирсэн нь сонирхол татлаа.
Гэтэл байдаггүй ээ.
Ер нь бол Ерөнхийлөгч түүнтэй юу ч ярьсангүй.
Дандаа л “гадуур ярьж байгаа” зүйлийг Ерөнхийлөгч “юу гэж харж байгаа” талаар асууж байна.
Тэр асуултуудыг “шар”, бас “гудамжны” хэмээнэ.
Ерөнхийлөгч тэдгээр асуултад нь тааруулж хариулна лээ.
Яахав, яаж ийгээд “Юу ярив” гэдгийг бич гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан тогтоолын төслийнхөө талаар “Сангийн яамыг ажлаа хийж чаддаг хүнд нь өг гэж зөвлөе
Улсын төсөв мөнгөгүй байна гэдэг асуудал. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой вэ гэвэл Засгийн газар, Сангийн сайд. Хэрэв мөнгөгүй байгаа бол маш муу ажиллаж байна. Чаддаг хүнд нь өг гэсэг зөвлөмж өгмөөр байна.
Хуулийн төслийн агуулга бол оффшор бол хулгайлагдсан мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх хуультай. Монголбанк данс нээгээд байрлуулаад ваучрыг мөнгөжүүлэх ажлыг хийлгэмээр байгаа юм. Ийм тогтоол гаргаж өгөөч гэж хуулийн төсөл өргөн барьсан” гэлээ дээ.

SHARE