Ерөнхийлөгч Э.Макрон халдвар авсан нь 2.407.983 дахь тохиолдол болов

Франц улсад өнгөрсөн 24 цагт  Ковид-19-ийн халдвар авсан 17564 тохиолдол бүртгэгдсэний хамгийн сүүлчийн хүн нь Ерөнхийлөгч Эмманүэл Макрон байжээ. 67 сая хүн амтай, хүчирхэг  эдийн засагтай Франц улсад Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойших өнгөрсөн хугацаанд нийт 2 сая 407983 хүн халдвар авсан бөгөөд тэднээс 59001 нь нас баржээ.

Одоогоор Францад вакцинжуулалтын ажил эхлээгүй, ямар вакцин  хэрэглэх нь ч тодорхойгүй байна. Европын холбооны Франц болон бусад Австри, Бельги, Кипр, Дани, Финланд, Грек, Испани, Нидерланд, Ирланд, Люксембург, Мальта, Герман, Португал, Швед, Итал, Болгар, Хорват, Чех, Эстони, Литва, Латви, Польш, Румын, Словак, Словени, Унгар гэсэн нийт 27 гишүүн улс нь нэгдсэн журмаар, Европын Эмийн Агентлаг (EMA)-ийн зөвшөөрсөн вакциныг хэрэглэх ажээ. Тус Агентлаг ирэх долоо хоногийн Даваа гараг буюу XII.21-нд хуралдаж аль вакцинд зөвшөөрөл өгөх вэ гэдгээ эцэслэн шийднэ.

 Эх сурвалж: aguulga.mn

SHARE