“Time” сэтгүүл Леброн Жеймсийг оны тамирчнаар нэрлэв

АНУ-ын “Time” сэтгүүл сагсан бөмбөгчин Леброн Жеймсийг оны тамирчнаар нэрлэжээ.

Тус сэтгүүлийн редакц НБА-гийн “Лос Анжелес Лейкерс” багийн довтлогч түүнийг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх олон нийтийн кампанит ажилд идэвхтэй оролцсоноос гадна сонгуулийн үеэр сонгогч иргэдийн идэвхийг дээшлүүлэх тал дээр хүчин зүтгэл гаргасныг онцолсон байна. Түүнийг даган эдгээр үйлсэд АНУ-ын алдартай олон тамирчин нэгдсэн ажээ.

Леборон Жеймс өнгөрсөн аравдугаар сард НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон билээ. Тэрээр НБА-д дөрвөн удаа (хоёр удаа “Майами”, “Кливленд”, “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд тус бүр нэг удаа) аваргалсан бөгөөд гурван өөр багт тоглон аварга болсон анхны сагсан бөмбөгчин болжээ. НБА-д домогт Майкл Жордан хамгийн их буюу зургаан удаа аварга болсон түүхтэй.

Б.Төгсөө

SHARE