Роналдутай “Ювентус” Месситэй “Барселон”-ыг бут ниргэв

Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн буюу зургаадахь тоглолтод Италийн “Ювентус” Испанийн “Барселон”-ыг талбай дээр нь 3:0-ээр бутниргэв.

 

Орчин үеийн хөлбөмбөгийн хоёр ноён оргил гэгддэг Криштиану Роналду (“Ювентус”), Лионел Месси (“Барселон”) нар хоёр жил хагасын дараа нэг нэгнийхээ эсрэг талбай дээр дахин гарсан нь энэ тоглолтын онцлог байлаа. Энэхүү тоглолтод Криштиану Роналду пеналтигаас хоёр гоол оруулсан юм.

Энэ хоёр хөлбөмбөгчин нэг нэгнийхээ эсрэг нийт 36 удаа тоглоход, 16-д нь Лионел Мессигийн, 11-т нь Криштиану Ронаулдугийн баг хожиж байжээ. Лионел Месси эдгээр тоглолтод 22, харин Криштиану Роналду 21 гоол оруулж байсан түүхтэй.

Б.Төгсөө

SHARE