Францын экс Ерөнхийлөгч Никола Саркозиг шүүх хурал эхэллээ

Францын нийслэл Парис хотноо тус улсын Ерөнхийлөгч асан Никола Саркозиг шүүх хурал эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Түүнийг авлига авсан, шүүгчид хахууль өгөхийг оролдсон хэрэгт буруутгаж байгаа юм. Францын түүхэнд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн анх удаа шүүхэд дуудагдан шүүх хуралд биечлэн оролцож байгаа нь энэ ажээ.

65 настай Никола Саркози өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд шүүгчид түүний эсрэг зориудаар зохиомол хэрэг үүсгэж буйг онцолжээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэрээр шүүгчдийг гэмт хэрэгтнүүдэд хэтэрхий зөөлөн хандаж буйг удаа дараа шүүмжилж, шүүгчдийн эрх мэдлийг хязгаарлах оролдлого хийж байжээ.

Б.Төгсөө

SHARE