“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН АЖИЛТНУУДЫН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨГ СУНГАХ ЭСЭХИЙГ ОНЦГОЙ КОМИСС ШИЙДНЭ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 12 -ны өдрийн А-652 тоот тушаал гарсан. Үүний хүрээнд 0-12 насны хүүхэдтэй цалинтай чөлөө авсан ээж, аавууд болон цахимаар ажиллаж байгаа аж. Тэдгээр ажилтнуудыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирэхгүй байж болно гэдгийг үйлдвэрийн газрын удирдлагууд мэдэгдсэн байна.

Гэхдээ энэ тушаалд хамрагдсан ажилтнуудын чөлөөг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх эсэхийг Улсын болон аймгийн Онцгой комисс шийдэх юм байна. Тодруулбал, Онцгой комиссын тушаал, бүтцийн нэгжүүдийн хөдөлмөр зохицуулалтыг үндэслэн хавсралтанд өөрчлөлт оруулсны дагуу шийдвэрлэхээр болжээ. Цалинтай чөлөө олгох болон цахимаар ажиллах ажилтнуудын жагсаалтад өөрчлөлт орсон тохиолдолд бүтцийн нэгжийн дарга, хүний нөөцийн менежерүүд эргэн мэдэгдэх бөгөөд чөлөөгдсөн ажилтнууд маргааш буюу 2020 оны 11 дүгээр сарын 17- нд ажилдаа ирэхгүй байж болохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE