О.ТЭНГИС: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ “ТУЗ ШИЙДСЭН” ГЭЭД ӨӨР ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛСАН

Сүүлийн үед ТӨҮГ-уудын санхүү, хөрөнгийн зарцуулалт, мөн засаглалтай холбоотой олон факт яригдах болсон. Энэ нь нэг талаас, гучаад жилийн өмнө гарсан “Төр муу менежер” гэдэг үгийг нотолж, нөгөө талаар Монголын төр тодорхой арга хэмжээ авах цаг болсныг харуулж буй юм.
Ганц жишээ хэлэхэд 2021 оны төсөв батлахын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр “ТӨҮГ-ууд ашиггүй ажиллаж байгаа, мөн засаглал нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа. ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулахгүй бол тэнд элдэв бараа шахдаг. Янз бүрийн төсөл, арга хэмжээнүүдийг хийхэд албан тушаалтнууд дундуур нь оролцдог. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын санаа зоригоор явж байгаа янз бүрийн үйл ажиллагаанууд нь тогтвортой байж чадахгүй байх, нөлөөлөлд орох иймэрхүү асуудал байна. Эдгээрийг өмнө нь гүйцэтгэж байсан аудитын тайлангууд дээр дурдаж орсон байдаг.
Үүнээс өмнө аудитын ийм дүгнэлтүүдийг, тухайлбал 2019 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцүүлэх үед ийм дүгнэлтүүдийг бид гаргаж хэлж байсан.
Тэгэхэд ТӨҮГ-ууд дээр 1.9 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байгаа юм. Тэндээс 140-өөд тэрбум төгрөгийн ногдол ашгийг татаж авсан байдаг. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд энэ ногдол ашгийг нэлээн хэмжээгээр дайчлах шаардлагатай байдаг юм.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн жилийн ноогдол ашиг нь нэлээн өндөр сайн гарсан байхад “ТУЗ-өөс шийдвэр гаргасан” гээд олон төрлийн төсөл, арга хэмжээнүүдэд шууд оруулчихсан байдаг. Уг нь үүнийг Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байлгах дунд болон богино хугацааны бичиг баримтууд дээр туссан ажил, арга хэмжээнүүдтэйгээ нийцүүлэх учиртай. Мөн ноогдол ашгаа татаад, Сангийн яамаараа дамжуулах ёстой юм” гэж байв.
Эх сурвалж: www.aguulga.mn

SHARE