Чартер нислэгүүд цуцлагдаж, иргэдийг татахад хязгаарлалт хийнэ

УОК-оос гаргасан журмын дагуу 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан жолоочоос болон түүний ойрын хавьтлын гурван хүнээс халдвар илэрсэн. Иймд өчигдөр Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кинотеатр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдрийг дуустал түр зогсоох шийдвэр гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр, маргааш төлөвлөгдсөн чартер нислэгүүд ч цуцлагдсан талаар өчигдөр УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлсэн. Мөн тэрээр “Цаашид гаднаас иргэдээ татаж авахад хязгаарлалт хийнэ. Гаднаас ирэх иргэдийн нөхцөл байдал, мөн дотоод дахь байдлаа харж байгаад чартер нислэг үйлдэх эсэхийг шийднэ” гэв.

SHARE