Азербайжаны зэвсэгт хүчин Арменийн өмнөд хилийг бөмбөгдөж байна

Азербайжаны зэвсэгт хүчин Арменийн Ирантай ойрхон өмнөд хилийг бөмбөгдөж буй тухай Арменийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Шушан Степанян мэдэгджээ.

Тэрээр, “Азербайжаны зэвсэгт хүчин нисгэгчгүй байлдааны онгоц, их буугаар Ирантай ойрхон өмнөд хилийн застав руу гал нээсээр байна. Бөмбөгдөлтийн улмаас олон цэргийн албан хаагч шархдлаа” гэжээ.

Энэ сарын 25 Азербайжан, Арменийн талууд АНУ-ын зуучлалаар харилцан гал зогсоохоор тохиролцсон билээ. Гэвч аль аль нь тохиролцоог зөрчсөн хэмээн нэг нэгнээ буруутгасан юм.

Б.Төгсөө

SHARE