Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлагдлаа

Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.

 

Материал ирүүлэх хугацаа: Махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 16:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

Аж ахуйн нэгжийн хүсэлт; /бэлтгэх махны хэмжээг тусгах/

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Стандартын шаардлага хангасан агуулахтай мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэрээ;

Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нь стандартын шаардлага хангасан агуулах бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ;

Үйлдвэрийн танилцуулга;

Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналтын байгууллагаас гаргасан Улсын байцаагчийн дүгнэлт;

“Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага.

MNS 5343:2011 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх; /Фото зураг хавсаргах/

Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх; /Фото зураг хавсаргах/

Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх;

SHARE