Бернар Арно долоо хоногт найман тэрбум доллараар баяжжээ

 

Францын тансаг хэрэглээ үйлдвэрлэгч “Louis Vuitton Moet Hennessy” компанийн тэргүүн Бернар Арно сүүлийн долоо хоногийн дотор даруй найман тэрбум ам.доллараар баяжсан тухай “Forbes” сэтгүүл мэдээлж байна.

Коронавирусын цар тахлын улмаас тус компанийн ашиг энэ оны эхний есөн сард 21 хувиар унасан ч сүүлийн хэдэн долоо хоногийн турш тасралтгүй нэмэгдэх болжээ. Үүний үр дүнд өнгөрсөн долоо хоногт “Louis Vuitton Moet Hennessy”-ийн хувьцааны үнэ зургаан хувиар өсч Бернар Арногийн хөрөнгө найман тэрбум ам.доллараар арвижан 122 тэрбум ам.долларт хүрсэн аж.

 

Энэ нь БНХАУ, Япон зэрэг зүүн Азийн орнуудад коронавирусын цар тахлыг хяналтдаа авч, тансаг бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Б.Төгсөө

SHARE