Алтанбулагийн боомтоор ирсэн жолоочоос коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Аравдугаар сарын 21, 22-нд 1053 хүнд шинжилгээ хийхэд 1052 хүнд коронавирус илрээгүй. 10-р сарын 20-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 настай эрэгтэй, ТИР ачааны машины жолоочоос коронавирус илэрлээ. Монголд коронавирусийн 328 тохиолдол батлагдсанаас 312 нь эдгэрсэн. 300 хүний ажиглалт тандалт дууссан. ХӨСҮТ-д 16 хүн эмчилгээнд байгаагийн 12 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна. 10-р сарын 1-нд Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн иргэний гурав дахь шинжилгээ буюу 20 дахь хоногтоо халдвар илэрсэн. Энэ хүнийг ХӨСҮТ-д эмчилж, хянаж байна хэмээв.

Мөн улирлын томуугийн вакцинаас болж Солонгост 20 гаруй хүн нас барсан гэх мэдээллийг БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас судалж байна. Энэ бол албан ёсны мэдээлэл биш. 509500 хүн тун вакцин оруулж ирснээс 440 мянга гаруй нь хийгдсэн байгаа. Ямар нэг сөрөг урвал хүндрэл илэрсэн тохиолдол байхгүй. Вакцин хийсэн хэсэгт хүндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг түр зуурын шинж илрээд арилах нь санаа зовоох асуудал биш гэлээ.

SHARE