Б.Мөнгөнтуул дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч болжээ

Зүүн Ази болон Номхон далайн орнуудын дунд дасгалжуулагчийн онлайн семинар өнгөрсөн есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уг семнараар Монголын шатрын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн шатрын холбоо болон Дэлхийн шатрын холбоо/ДШХ/-ны хөгжлийн сангийн тэтгэлгээр Их мастер Б.Мөнгөнтуул оролцож шалгалтаа амжилттай өгч ДШХ-ны дасгалжуулагч /FIDE Trainer – FT/ цолны болзол хангасан байна.

Уг семинарыг дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явуулсан юм.

А.Наран

SHARE