Сонгуулийн дараа “таксидах”-ыг хориглоно

МАН энэ сонгуулиар нийслэл, орон нутагт ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Сонгуулийн дараа замын түгжрэлийг бууруулах талаар коммунист маягийн хатуу чанга арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.

Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн дараа хувийн машинтай иргэдийн такси үйлчилгээ үзүүлдэг явдлыг хориглохоор төлөвлөжээ. Чухам ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй ч “Түүхий нүүрс түлэхийг хориглосон шиг хувиараа таксидахыг хорино” гэж Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат мэдэгдлээ.

SHARE