УИХ-ын дарга Г.Занданшатарын “хуулийн этгээдүүд”-тэй танилцах уу

Тэрээр интернетийн үйллчилгээ, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр 2015 оны 5  сарын 1-нд байгуулагдсан. “Монголиан силикон валли” ХХК-ийн нэг эзэмшигч нь юм. Тус компанийг үүсгэн байгуулагчдын жагсаалтад УИХ-ын дарга Г.Занданшатараас гадна УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, МУБИС-ийн Албаны дарга Б.Батсолонго, Ц.Дэлгэрмаа нарын нэр байна.

“Монголиан силикон валли” компани нь стартап ком­па­ниу­дыг АНУ болон дэл­хийн зах зээлд га­ра­хад нь зөв­лө­гөө үзүү­лэх, сур­галт зо­хион бай­гуу­лах, ин­но­ва­цийн су­дал­гаа хийх, стар­тап эко­сис­те­мийг бүр­дүү­лэх су­дал­гаа хийх, бод­логын зөв­лөмж бэлт­гэх зэ­рэг аж­луу­дыг хий­дэг.

УИХ-ын дарга Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийнхээ 2011 оны 5 сарын 19-нд байгуулсан “Монитор консалтинг групп” ХХК-ийн ХОМ-тээ мэдүүлдэг. Энэ компани орчуулгын үйлчилгээ, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, нано технологийн судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Энэхүү  “Монитор консалтинг групп” ХХК нь “Эс Си Эм Би” ХХК-ийн хамтаар гадаад худалдаа, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг “Тара кашмер” ХХК-ийг эзэмшдэг байна. Энэ компани 2019 оны 4 сарын 30-нд байгуулагджээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах, эрүүл мэнд боловсролыг нь дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр 2009 оны 10 сарын 26-нд байгуулагдсан “Монгол туургатны урамтай шатар холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга юм байна. Тус НҮТББ-ыг Ц.Зориг, О.Оч, Т.Батсайхан, Н.Түвшинтөгс, Т.Очирхүү, С.Билэгсайхан, Г.Чулуун, Т.Батзориг нарын хамт үүсгэн байгуулжээ.

Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр орсон “Монголын эдийн засгийн форум” НҮТББ бий. 2010 оны 6 сарын 30-нд байгуулсан уг НҮТББ-ын тэргүүн нь УИХ-ын гишүүн Сү.Батболд ажээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Сү.Батболд хоёрын “Монголын эдийн засгийн форум” НҮТББ дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Хас” Ч.Ганхуяг, АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр, эдийн засагч Ч.Хашчулуун, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, “Форум” Д.Энхбат, “ДеФакто” Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Оюутолгойн гэрээний Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар байдаг юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар бас эхнэр Г.Отгонгэрэлийн хамт нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах, эрүүл мэнд боловсролыг нь дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл бүхий “Гэрэл Монгол сан” санг 2010 оны 12 сарын 3-нд үүсгэн байгуулжээ.

Бас УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 оны 10 сарын 30-нд оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах асуудлын шийдэл, олон улсын зохицуулалтыг судлах, сурталчлан таниулах, зөвлөмж аргачлал боловсруулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагатай хамтран ажиллах чиглэлтэйгээр “Дээд боловсролын хөгжлийн академи” НҮТББ-ыг үүсгэн байгуулжээ. Энэ НҮТББ-аа Боловсрол судлаач Г.Орхон, Ч.Нарантуяа, Р.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар нарын хамт байгуулжээ.

 

Эх сурвалж: news1.mn

 

 

 

SHARE